Thursday, March 15, 2012

Үснээсээ бусдыг тайлж тавиад нүв нүцгэн суудгийг минь
Үзгээ мэрэн хазалж цаас идэж өнждөгийг минь
Үзсэн нь ганцхан чи
Тэнгэрээс хулгайлсан үгсээ тэнд эндгүй өрж
Тэвчишгүй аашаараа бурхадыг ч сорьж сөрж суудгийг минь
Тэвчсэн нь ганцхан чи
Хаалга цонхоо түгжээд харанхуй дотор амьдардгийг минь
Харанхуй дотроо гэрэлтээд өрөөндөө багтахгүй цацардгийг минь
Харсан нь ганцхан чи...           Яруу найрагч Л.Өлзийтөгс
                                      *Даанч сарыг хулгайлах боломжгүй* 
Зэнгийн их багш Ренан уулын бэлд байдаг  нэгэн жижигхэн байшинд хамгийн энгийн амьдардаг байжээ.Нэг орой тэдний байшинд хулгай оров.Тэгээд хулгайч тэнд хулгайлчих юу ч байхгүйг мэджээ.Гэтэл Ренан түүнийг гарч амжаагүй байхад хүрээд ирэв.Ренан тэнэмэлд *Чи над дээр ирэх гэж урт зам туулжээ.Тиймээс чи хоосон буцах ёсгүй.Май бэлэг болгож миний хувцсыг аваад яв*гэжээ.Хулгайч мэл гайхаж орхив.Ингээд хувцсыг нь аваад чимээгүйхэн гарч явав.Ренан нүцгэн суун,сар өөд бахдан харж *Хөөрхий,залуу* хэмээн бодлогошршнгуй хэлээд *Түүнд энэ сайхан сарыг бэлэглэчих юмсан* гэв.

Thursday, March 8, 2012

Ямар ч ганган цэцгийн
 Толгой булгаран унаж
Ямхын төдий цогцосоо
Ариун салхинд алдана....

Blogtoi bolloo

Yamar ch gangan tsetsgiin
Tolgoi bulgaran unaj
Yamhiin todii tsogtsosoo
Ariun salhind aldana...