Thursday, March 15, 2012

Үснээсээ бусдыг тайлж тавиад нүв нүцгэн суудгийг минь
Үзгээ мэрэн хазалж цаас идэж өнждөгийг минь
Үзсэн нь ганцхан чи
Тэнгэрээс хулгайлсан үгсээ тэнд эндгүй өрж
Тэвчишгүй аашаараа бурхадыг ч сорьж сөрж суудгийг минь
Тэвчсэн нь ганцхан чи
Хаалга цонхоо түгжээд харанхуй дотор амьдардгийг минь
Харанхуй дотроо гэрэлтээд өрөөндөө багтахгүй цацардгийг минь
Харсан нь ганцхан чи...           Яруу найрагч Л.Өлзийтөгс

No comments:

Post a Comment